Зундуйн Дорж – Өглөөний санамж Өглөө болгон эртлэн босч Өндөр тэнгэрийг бүрэн харж бай Огторгуй хурмаст уужмын хутгаа Оюун ухаанд чинь хайрлах болно Орой болгон нэгийг санаж Одот ертөнцийг хүндэтгэн харж бай Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ Үүрд таныг хайрлах болно Алтан нарыг мандах тоолонд Алаг зүрхнээсээ догдлон харж бай Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар Эрдэнэт бөмбөлөг гийх болно Ухаант хүн та хаана ч явсан Уулын оргилыг хүндэтгэн харж бай Баян буурал хангайн хишгээр Бат түвшин явах болно Учирсан бүхнийхээ нүүр царайг Уяхан даруухан инээмсэглэн харж бай Өнөр өтген урт удаан наслахын Өлзий буян бүрдэх болно
Бороонд бид шүхэр барьдаг Бизнесийн амжилт ба Зөн совин Коносүкэ Мацушита, Панасоник Корпорацийн үүсгэн байгуулагч Номын товч 1-р бүлэг. Хүний нөөцийг хөгжүүлэх 1. Хөндлөнгийн байр сууринаас өөрийгөө харах 2. Ажилтнууддаа итгэ 3. Үнэлж баршгүй боломж - Зэмлүүлэх нь их боломж болох нь 4. Ажилтан бүр үнэт хөрөнгө 5. Талхны төлөө бас үнэ цэнийн төлөө 6. Ажил дээрхь туршлага 2-р бүлэг. Олны мэдлэгийг нэгтгэсэн менежмент 1. Сүүл нь толгойгоо дагадаг 2. Доороос дээш чиглэсэн харилцаа 3. Хүнд суртал харилцааг боож хаадаг 4. Хариуцлагыг даатгах боловч орхихгүй 5. Сайн харилцааны шагнал 6. Шударга байх 7. Ажилтандаа хүсэл мөрөөдөл бэлэглэхгүй бол та бизнес эрхлэх эрхгүй 8. Менежментэд хамтын оролцоо чухал болох нь Цуглуулах сэтгэл байвал олны мэдлэг цугларна 3-р бүлэг. Бүтээлч менежмент 1. Сэтгэл ханах нь хөгжил дэвшилд саад болдог 2. Бүтээлч бизнесмен Шинэ бүтээгдэхүүн бодож олох боломжийг хүн бүрд өгөх 3. Гологдлыг арилгах урамш...