Skip to main content

Posts

Showing posts from 2018
Уламжлалт аргаар ядаргааг тайлах Литр усанд цайны идээг сайн нүдэж хийгээд буцалгаж унтахын өмнө цэвэр саванд хийж битүүлэн 10 минут суу.Үүнийгээ гурван орой дараалан хий. Хонины ясны шөлөөр 3-н орой дараалан биеэ угаах. Адууны шинэ махаар шөл хийж уух, мөн хуушуур хайрч идэх. Шар тосонд хуушуур хайрч идэх, гарын өндгөөр халуун барих, хөлийн уланд жигнэх сайн. Халуун сүүгээр хөлөөс өвдөг хүртэл шавших. Мөн бүтэн биеэр сүүнд орох 30 минут, гурван орой орно. Ядаргаа тайлах 5 янзын шөл https://www.peak.mn/news/khawriin-yadargaag-shimjuulegch-tawan-shul
Шүлэг Цас Цас 3 төлөвтэй Ус Мөс Цас Хүн 3 төлөвтэй Төрөх Амьдрах Үхэх Цас цав цагаан Цавь цайлган сэтгэл Намрын өглөө Намрын өглөө навчис шаржигнан шаржигнан унана Намрын өглөө салхи сэвэлзэн сэвэлзэн үлээнэ Намрын өглөө нар шаргалтан шаргалтан гийнэ Намрын өглөө шувууд жиргэн жиргэн ниснэ Намрын өглөө сэтгэл сэргэн сэргэн догдолно. 2018/09/24 Байнгын эргэлтэнд байж эргэж байдаг зүйлс: Бие, сэтгэл, оюун Хий, тоос, чийг Зал, зад, шид Мэдлэг, эрдэм, ухаан Найз, нөхөр, анд Хүмүүн чи нар, Сүнслэг чи нар, Тэнгэрлэг чи нар Улс, уул, ус Өнгө, аялгуу, махбодь 2019/01/21

Бүтээлч Монгол

Бүтээлч байхын учир Яаж бүтээлч байх вэ гэдэг замыг хайж буй би бээр одооноос эхлэн өдөр бүрийг бүтээлч байдлаар өнгөрөөх хүсэлтэй байна. Энэхүү хүсэлдээ хөтлөгдөн энэ блогыг нээж байгаа бөгөөд хүн унших нь чухал биш ч өөрийнхөө бодлыг цэгцлэх үүднээс энэхүү ажлыг эхлүүлж байгаа билээ. Энэ алхам замыг нээх үйл явцыг нэгтгэн бичиж дараа нь хэрэг болох нэгэнд нь туслаж байвал ажлын амжилт болном. Бүтээлч блогууд https://www.creativeboom.com/inspiration/70-of-the-best-blogs-for-creative-inspiration/