Skip to main content
Шүлэг

Цас
Цас 3 төлөвтэй Ус Мөс Цас
Хүн 3 төлөвтэй Төрөх Амьдрах Үхэх

Цас цав цагаан
Цавь цайлган сэтгэл

Намрын өглөө

Намрын өглөө навчис шаржигнан шаржигнан унана
Намрын өглөө салхи сэвэлзэн сэвэлзэн үлээнэ
Намрын өглөө нар шаргалтан шаргалтан гийнэ
Намрын өглөө шувууд жиргэн жиргэн ниснэ
Намрын өглөө сэтгэл сэргэн сэргэн догдолно.

2018/09/24

Байнгын эргэлтэнд байж эргэж байдаг зүйлс:

Бие, сэтгэл, оюун
Хий, тоос, чийг
Зал, зад, шид
Мэдлэг, эрдэм, ухаан
Найз, нөхөр, анд
Хүмүүн чи нар, Сүнслэг чи нар, Тэнгэрлэг чи нар
Улс, уул, ус
Өнгө, аялгуу, махбодь

2019/01/21

Comments

Popular posts from this blog

Зундуйн Дорж – Өглөөний санамж Өглөө болгон эртлэн босч Өндөр тэнгэрийг бүрэн харж бай Огторгуй хурмаст уужмын хутгаа Оюун ухаанд чинь хайрлах болно Орой болгон нэгийг санаж Одот ертөнцийг хүндэтгэн харж бай Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ Үүрд таныг хайрлах болно Алтан нарыг мандах тоолонд Алаг зүрхнээсээ догдлон харж бай Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар Эрдэнэт бөмбөлөг гийх болно Ухаант хүн та хаана ч явсан Уулын оргилыг хүндэтгэн харж бай Баян буурал хангайн хишгээр Бат түвшин явах болно Учирсан бүхнийхээ нүүр царайг Уяхан даруухан инээмсэглэн харж бай Өнөр өтген урт удаан наслахын Өлзий буян бүрдэх болно

Бүтээлч Монгол

Бүтээлч байхын учир Яаж бүтээлч байх вэ гэдэг замыг хайж буй би бээр одооноос эхлэн өдөр бүрийг бүтээлч байдлаар өнгөрөөх хүсэлтэй байна. Энэхүү хүсэлдээ хөтлөгдөн энэ блогыг нээж байгаа бөгөөд хүн унших нь чухал биш ч өөрийнхөө бодлыг цэгцлэх үүднээс энэхүү ажлыг эхлүүлж байгаа билээ. Энэ алхам замыг нээх үйл явцыг нэгтгэн бичиж дараа нь хэрэг болох нэгэнд нь туслаж байвал ажлын амжилт болном. Бүтээлч блогууд https://www.creativeboom.com/inspiration/70-of-the-best-blogs-for-creative-inspiration/