Skip to main content

Бий биелгээ

Бий биелгээ хийж сурлаа. Бүх үе мөч хөдөлдөг гайхамшигтай бүжиг юм. Монгол хүмүүсийн генд шингэсэн байдаг байх, сураад биелж чадахаар юм.

Огторгуйн биелгээ сургалтанд явсан өдөр нь
Ажлаас гарсан өдөр байсан юм
Өөрийгөө ол гэж
Өвөг дээдсийн минь илгээсэн дуудлага байсан юм.

Бие биелгээгээр
Биеэ хөдөлгөж
Буглаагаа гарган
Бүжин наадахад
Сэтгэл нь сэргэж
Оюун нь уужирч байсан юм.

Мэдлэг нь ихдээд
Хэрэглэхгүй болохоор ээдэж байснаа мэдэрсэн
Өчүүхэн гэж өөлөлгүй
Анзааргатай байснаар ухаан нэмж
Эрдэмд суралцахыг ойлгосон юм.

Найрсаг байж найзтай боллуу
Нөхөж тусалж нөхөр боллуу
Хэмээ нэгтгэж анд боллуу хэмээн
Эргэцүүлж бодох боломжийг өгсөн юм.

Хамтын үйлсээ нэгтгэн
Хамаг улсаа төвхнүүлэн
Хан хурмастын ивээлээр
Хөрст дэлхийгээ хамгаалах их үйлсэд уриалсан
Хүүхэд биднээ ухааруулсан
Хүндэт буурлуудынхаа сургаалыг тунгаан
Хөг омогшил юугаа гарган
Хөгжилдөн хамтдаа биелдэг билээ бид.

Хүрэх газар хол
Хийх ажил их байгаа боловч
Хамтын хүчээ нэгтгэн
Хичээн зүтгэх аваас
Хамаг хэрэг бүтэх
Хэн хүний мэдэхгүй нууцыг мэдсэн тул
Унтах цаг харам
Уулзах нөхөд олон байна.

Бусдаас хайгаад байсан юм нь
Баараггүй надад байсан юм байна
Орчлон хорвоо тэр чигтээ 
Өөрийн минь дотор оршдог юм байна
Буурлуудын илгээсэн учир нь
Бусдаас эрэх биш өөрөөсөө гэрлийг түгээх ёстойг хэлж өгөхийн тулд байсан юм байна.

Хөх тэнгэрийн дор
Хорвоо дэлхийд төрүүлсэн
Ээж аавдаа баярлалаа
Хүний дөрөөнд хүргэсэн
Эмээ өвөөдөө талархая
Хүмүүн чанарыг өвлүүлэн үлдээсэн
Өвөг дээдэсдээ мөргөмүү
Хязгааргүй энэ орчлон дэлхийдээ талархая.









Comments

Popular posts from this blog

Шүлэг Цас Цас 3 төлөвтэй Ус Мөс Цас Хүн 3 төлөвтэй Төрөх Амьдрах Үхэх Цас цав цагаан Цавь цайлган сэтгэл Намрын өглөө Намрын өглөө навчис шаржигнан шаржигнан унана Намрын өглөө салхи сэвэлзэн сэвэлзэн үлээнэ Намрын өглөө нар шаргалтан шаргалтан гийнэ Намрын өглөө шувууд жиргэн жиргэн ниснэ Намрын өглөө сэтгэл сэргэн сэргэн догдолно. 2018/09/24 Байнгын эргэлтэнд байж эргэж байдаг зүйлс: Бие, сэтгэл, оюун Хий, тоос, чийг Зал, зад, шид Мэдлэг, эрдэм, ухаан Найз, нөхөр, анд Хүмүүн чи нар, Сүнслэг чи нар, Тэнгэрлэг чи нар Улс, уул, ус Өнгө, аялгуу, махбодь 2019/01/21

Бороонд бид шүхэр барьдаг

Бороонд бид шүхэр барьдаг  Бизнесийн амжилт ба Зөн совин Коносүкэ Мацушита, Панасоник Корпорацийн үүсгэн байгуулагч Номын товч 1-р бүлэг. Хүний нөөцийг хөгжүүлэх 1. Хөндлөнгийн байр сууринаас өөрийгөө харах 2. Ажилтнууддаа итгэ 3. Үнэлж баршгүй боломж - Зэмлүүлэх нь их боломж болох нь 4. Ажилтан бүр үнэт хөрөнгө 5. Талхны төлөө бас үнэ цэнийн төлөө 6. Ажил дээрхь туршлага 2-р бүлэг. Олны мэдлэгийг нэгтгэсэн менежмент  1. Сүүл нь толгойгоо дагадаг 2. Доороос дээш чиглэсэн харилцаа 3. Хүнд суртал харилцааг боож хаадаг 4. Хариуцлагыг даатгах боловч орхихгүй 5. Сайн харилцааны шагнал 6. Шударга байх 7. Ажилтандаа хүсэл мөрөөдөл бэлэглэхгүй бол та бизнес эрхлэх эрхгүй 8. Менежментэд хамтын оролцоо чухал болох нь Цуглуулах сэтгэл байвал олны мэдлэг цугларна 3-р бүлэг. Бүтээлч менежмент  1. Сэтгэл ханах нь хөгжил дэвшилд саад болдог 2. Бүтээлч бизнесмен Шинэ бүтээгдэхүүн бодож олох боломжийг хүн бүрд өгөх 3. Гологдлыг арилгах урамшуулал 4. Сов
Зундуйн Дорж – Өглөөний санамж Өглөө болгон эртлэн босч Өндөр тэнгэрийг бүрэн харж бай Огторгуй хурмаст уужмын хутгаа Оюун ухаанд чинь хайрлах болно Орой болгон нэгийг санаж Одот ертөнцийг хүндэтгэн харж бай Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ Үүрд таныг хайрлах болно Алтан нарыг мандах тоолонд Алаг зүрхнээсээ догдлон харж бай Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар Эрдэнэт бөмбөлөг гийх болно Ухаант хүн та хаана ч явсан Уулын оргилыг хүндэтгэн харж бай Баян буурал хангайн хишгээр Бат түвшин явах болно Учирсан бүхнийхээ нүүр царайг Уяхан даруухан инээмсэглэн харж бай Өнөр өтген урт удаан наслахын Өлзий буян бүрдэх болно