Skip to main content
We Can Do лекц семинарт оролцсон тэмдэглэл

2019 оны 3 сарын 16-ны 11-с 14-ны хооронд болсон.

Үйл ажиллагааны зарлалыг хуулан татаж авчрав.

We Can Do. гийн хамт олон энэ удаа та бүхэндээ зориулан өөрийгөө хөгжүүлж, өөртөө өөрчлөлт хийн, амжилтаа ахиулахад тань туслахын тулд нэгэн өвөрмөц өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.


Та манай өдөрлөгт хүрэлцэн ирснээр АНУ, Канад, Япон, Солонгос болон Европын боловсролоор тэргүүлэгч улсуудын шилдэг их сургуулиудаас хэрхэн жилд дунджаар 40-100 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний тэтгэлэгүүдийг монгол залуус авч суралцаж болох талаар туршлагатай, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хамт олны зөвөлгөөг авах боломжтой.

*****
Сэдэв:
PART 1: Зайлшгүй эзэмших чадварууд

1. Mindful Person /Soft Skills/ |Эмх цэгцэд суралцах|
Keywords: Зуршил, Хандлага, Зохион байгуулалт, Багаар ажиллах, Бүтээлч байдал, Шүүмжлэлт сэтгэлгээ,...

2. Passion Finding /Hard Skills/ |Зөвхөн таны өвөрмөц чадвар|
Keywords: Дур тэмүүлэл, Бодит чадвар, Хичээл зүтгэлийн үр дүн

PART 2: Мөрөөдлийг Төлөвлөх

3. Planning Your Dream
Keywords: Гадаадад суралцах тухай, Кареер төлөвлөлт, Сургууль сонголт, Энтрепренершип

а. Хэрхэн гадаадын их дээд сургуулиудаас шууд тэтгэлэг авах,

б. Засгийн газар болон гуравдагч байгууллагуудын тэтгэлэгийг хэрхэн авах,

в. Шинэ орчин, гадаад соёлын ялгаан дээр гарч байсан саад бэрхшээл, давуу талуудын тухай,

г. GAP YEAR, TOEFL, SAT, IELTS, Application process, Essay бичлэг-н талаар,

д. Карер төлөвлөлт, цаашдын амьдралын зөв сонголтуудыг хийж, тууштай хөдөлмөрлөх гэх мэт олон чухал, сонирхолтой зөвлөгөө, хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, үзэгчидтэйгээ хамтдаа ярилцах болно.

Үйл ажиллагааны сэтгэгдэл

1. Мөрөөдөгч page, Сайн дурын ажил

Хүнд туслахын тулд сайн дурын ажил хийж эхэлсэн, сайн дурын ажил нь цаашид хүмүүстэй танилцах, баг бүрдүүлэх, олон чадваруудыг суулгах гэх мэт олон давуу талыг олгож байсан. Одоо ч сайн дурын ажил хийж байгаа, цаашид ч хийх болно. Мөн гадаадад суралцахад нийгмийн идэвхийн оноо болж цаашид тэтгэлэг авах боломжийг олгоно. Хамгийн гол нь сайн дурын ажил нь олон зүйл хийж үзсэнээр өөрийгөө олох, юунд дуртай, юунд дургүйгээ мэдэх үнэ төлбөргүй арга юм. Сайн дурын ажилд цалин авахгүй ч гэсэн янз бүрийн туршилтыг өөрт байгаа цагаа ашиглан хийснээр цаашид илүү ихийг хийх эрч хүчийг өгдөг. Мэдээж хүнд тусласнаар сайхан мэдрэмжийг авч үлдэнэ.
2. Мөрөөдөл, бодол, төлөвлөгөө
Бодолд багтвал боломж байна гэсэн үг. Мөрөөдлөө бодит болгож бичиж тэмдэглэснээр тэр нь улам батжиж, цаашид төлөвлөөд хийгээд явахад биелдэг. Мөрөөдлөө зорилго болгож ойрын зорилго болгон хийх хэрэгтэй.
3. Төсөөлөх
Шооны аварга шалгаруулах тэмцээнд ороход 3-4 секийн торгон агшин өгөгддөг. Тэр агшны төлөө өдөрт 4-5 цаг тасралтгүй бэлтгэл хийдэг. Тэр мөчийг төсөөлж тэр бэлтгэлүүдийг даван туулдаг.
4. Өөрийнхөө талаар илүү их мэд
Францын Карьер хөгжлийн төв Монголд нээгдсэн. Өдөр бүр өөртөө сорилт тавьж өөрийнхөө талаар илүү ихийг мэд. Эртэч Монгол гээд пейж байгаа. Өөрийн амьдралын үнэ цэнэтэй зүйлийг тодорхойлох. Амьдралд хэцүү зүйлийг давсны дараа илүү их боломжийг олж хардаг. Алдаандаа битгий харамс. Мөн чанар үйлдлээр илэрдэг. Өр зүрхэнд байдаг тэр ганцхан зүйлээ олох нь амьдралын утга учраа олоход хэрэгтэй. Хүнд өгч сурах, сэтгэлээсээ өгч сурах, заавал бодит зүйл байх албагүй, урам өгөх нь их зүйл. Өөрийгөө эрт олох тусам илүү амжилтанд хүрнэ.
5. Төлөвлөгөөгөө бичиж тэмдэглэх
Жил болгон 12 сарын 31нд дараа жилийн төлөвлөгөөгөө бичиж дараа жилд тэрийгээ дүгнэдэг. Өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох. Салбар салбарт ажиллаж байгаа хүмүүсээс зөвлөгөө авах.
6. Өөрийн амьдралыг геометр прогрессоор хурдлуулах
1 сургуульд биш 2 сургуульд сурах, 2 ажилд ажиллах гм. Гадаадад сурахад өөрийн харах өнцөг нээгдэнэ. Лимитэндээ тулж үзэх, зорилго мөрөөдөл том байх тусам ганцаараа хүрч чадахгүй, тэр том мөрөөдлөө дотроо хадгалаад унах босох үедээ тэрийгээ хаяхгүй байх. Зарим тохиолдолд хүрсэн зүйл чинь өөрийг чинь аз жаргалтай болгож чадахгүй байж болно, тэрийгээ дотоод сэтгэлээ сонсож, энэ миний хүсч байсан юм мөн үү гэж өөрөөсөө асуух. Үндсэн чадваруудаа сайн эзэмшээд хөрвөж чаддаг байх- гадаад хэл, математик, харилцаа, хэл бичиг гм. Бүх хүнд цаг хугацаа өгөгддөг- Мэдлэгтэй харилцаа сайтай байхад амьдрал амжилттай байдаг. Хурдтай байх, өөрийгөө байнга сайжруулж, дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллож, зөв дадал зуршилтай байх, сууж сурах, тууштай байх, тогтмол байх, хэлсэн амандаа хүрэх, зарчимч байх.
Идэвхитэй санаачлагатай, хийх гэсэн юмаа тултал нь хийдэг байх. Амьдрал баян, хэр их юм авахаа өөрсдөө шийднэ. Баланстай, сэтгэл дүүрэн амьдрал.
7. Өөрийн үнэ цэнийг тодорхойл
Хүнд 3 баялаг байдаг. 1. Хүмүүн заяа 2. Билэг оюун 3. Цаг хугацаа. Эрдэм сурах гэдэг нь сэтгэлээ тогтооход суралцах гэсэн үг. Дэгтэй байх, зөвхөн зөв үйлээр явагтун, аяндаа аз жаргалын хаалга өөрөө нээгдэх болно. Бага багаар тогтмол хийвэл их үйл бүтнэ, доогуур суудалд суу, хаан сэнтийд хүрнэ. Олон ном унших гэхээс илүү нэг номыг доторлож, түүнээс өөрийгөө олох нь чухал. Нэг үүдийг нээвэл, үүд үүд нээгдэнэ. Утгын үүдийг нээх нь чухал, бусад үүд нь өөрөө нээгдэнэ. Хүнд 3 чухал зүйл байна. 1. Зөв хандлага (Ирээдүй сонголтоос шалтгаална, хандлага амьдралыг шийддэг) 2. Тусгал 3. Эвсэл (Мод шиг хөшүүн биш байх)







Comments

Popular posts from this blog

Шүлэг Цас Цас 3 төлөвтэй Ус Мөс Цас Хүн 3 төлөвтэй Төрөх Амьдрах Үхэх Цас цав цагаан Цавь цайлган сэтгэл Намрын өглөө Намрын өглөө навчис шаржигнан шаржигнан унана Намрын өглөө салхи сэвэлзэн сэвэлзэн үлээнэ Намрын өглөө нар шаргалтан шаргалтан гийнэ Намрын өглөө шувууд жиргэн жиргэн ниснэ Намрын өглөө сэтгэл сэргэн сэргэн догдолно. 2018/09/24 Байнгын эргэлтэнд байж эргэж байдаг зүйлс: Бие, сэтгэл, оюун Хий, тоос, чийг Зал, зад, шид Мэдлэг, эрдэм, ухаан Найз, нөхөр, анд Хүмүүн чи нар, Сүнслэг чи нар, Тэнгэрлэг чи нар Улс, уул, ус Өнгө, аялгуу, махбодь 2019/01/21

Бороонд бид шүхэр барьдаг

Бороонд бид шүхэр барьдаг  Бизнесийн амжилт ба Зөн совин Коносүкэ Мацушита, Панасоник Корпорацийн үүсгэн байгуулагч Номын товч 1-р бүлэг. Хүний нөөцийг хөгжүүлэх 1. Хөндлөнгийн байр сууринаас өөрийгөө харах 2. Ажилтнууддаа итгэ 3. Үнэлж баршгүй боломж - Зэмлүүлэх нь их боломж болох нь 4. Ажилтан бүр үнэт хөрөнгө 5. Талхны төлөө бас үнэ цэнийн төлөө 6. Ажил дээрхь туршлага 2-р бүлэг. Олны мэдлэгийг нэгтгэсэн менежмент  1. Сүүл нь толгойгоо дагадаг 2. Доороос дээш чиглэсэн харилцаа 3. Хүнд суртал харилцааг боож хаадаг 4. Хариуцлагыг даатгах боловч орхихгүй 5. Сайн харилцааны шагнал 6. Шударга байх 7. Ажилтандаа хүсэл мөрөөдөл бэлэглэхгүй бол та бизнес эрхлэх эрхгүй 8. Менежментэд хамтын оролцоо чухал болох нь Цуглуулах сэтгэл байвал олны мэдлэг цугларна 3-р бүлэг. Бүтээлч менежмент  1. Сэтгэл ханах нь хөгжил дэвшилд саад болдог 2. Бүтээлч бизнесмен Шинэ бүтээгдэхүүн бодож олох боломжийг хүн бүрд өгөх 3. Гологдлыг арилгах урамшуулал 4. Сов
Зундуйн Дорж – Өглөөний санамж Өглөө болгон эртлэн босч Өндөр тэнгэрийг бүрэн харж бай Огторгуй хурмаст уужмын хутгаа Оюун ухаанд чинь хайрлах болно Орой болгон нэгийг санаж Одот ертөнцийг хүндэтгэн харж бай Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ Үүрд таныг хайрлах болно Алтан нарыг мандах тоолонд Алаг зүрхнээсээ догдлон харж бай Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар Эрдэнэт бөмбөлөг гийх болно Ухаант хүн та хаана ч явсан Уулын оргилыг хүндэтгэн харж бай Баян буурал хангайн хишгээр Бат түвшин явах болно Учирсан бүхнийхээ нүүр царайг Уяхан даруухан инээмсэглэн харж бай Өнөр өтген урт удаан наслахын Өлзий буян бүрдэх болно