Skip to main content

Posts

Showing posts from January, 2019

Бий биелгээ

Бий биелгээ хийж сурлаа. Бүх үе мөч хөдөлдөг гайхамшигтай бүжиг юм. Монгол хүмүүсийн генд шингэсэн байдаг байх, сураад биелж чадахаар юм. Огторгуйн биелгээ сургалтанд явсан өдөр нь Ажлаас гарсан өдөр байсан юм Өөрийгөө ол гэж Өвөг дээдсийн минь илгээсэн дуудлага байсан юм. Бие биелгээгээр Биеэ хөдөлгөж Буглаагаа гарган Бүжин наадахад Сэтгэл нь сэргэж Оюун нь уужирч байсан юм. Мэдлэг нь ихдээд Хэрэглэхгүй болохоор ээдэж байснаа мэдэрсэн Өчүүхэн гэж өөлөлгүй Анзааргатай байснаар ухаан нэмж Эрдэмд суралцахыг ойлгосон юм. Найрсаг байж найзтай боллуу Нөхөж тусалж нөхөр боллуу Хэмээ нэгтгэж анд боллуу хэмээн Эргэцүүлж бодох боломжийг өгсөн юм. Хамтын үйлсээ нэгтгэн Хамаг улсаа төвхнүүлэн Хан хурмастын ивээлээр Хөрст дэлхийгээ хамгаалах их үйлсэд уриалсан Хүүхэд биднээ ухааруулсан Хүндэт буурлуудынхаа сургаалыг тунгаан Хөг омогшил юугаа гарган Хөгжилдөн хамтдаа биелдэг билээ бид. Хүрэх газар хол Хийх ажил их байгаа боловч Хамтын хүчээ нэгтгэн Хичээн зүтгэх