Skip to main content

Posts

Showing posts from September, 2018
Шүлэг Цас Цас 3 төлөвтэй Ус Мөс Цас Хүн 3 төлөвтэй Төрөх Амьдрах Үхэх Цас цав цагаан Цавь цайлган сэтгэл Намрын өглөө Намрын өглөө навчис шаржигнан шаржигнан унана Намрын өглөө салхи сэвэлзэн сэвэлзэн үлээнэ Намрын өглөө нар шаргалтан шаргалтан гийнэ Намрын өглөө шувууд жиргэн жиргэн ниснэ Намрын өглөө сэтгэл сэргэн сэргэн догдолно. 2018/09/24 Байнгын эргэлтэнд байж эргэж байдаг зүйлс: Бие, сэтгэл, оюун Хий, тоос, чийг Зал, зад, шид Мэдлэг, эрдэм, ухаан Найз, нөхөр, анд Хүмүүн чи нар, Сүнслэг чи нар, Тэнгэрлэг чи нар Улс, уул, ус Өнгө, аялгуу, махбодь 2019/01/21

Бүтээлч Монгол

Бүтээлч байхын учир Яаж бүтээлч байх вэ гэдэг замыг хайж буй би бээр одооноос эхлэн өдөр бүрийг бүтээлч байдлаар өнгөрөөх хүсэлтэй байна. Энэхүү хүсэлдээ хөтлөгдөн энэ блогыг нээж байгаа бөгөөд хүн унших нь чухал биш ч өөрийнхөө бодлыг цэгцлэх үүднээс энэхүү ажлыг эхлүүлж байгаа билээ. Энэ алхам замыг нээх үйл явцыг нэгтгэн бичиж дараа нь хэрэг болох нэгэнд нь туслаж байвал ажлын амжилт болном. Бүтээлч блогууд https://www.creativeboom.com/inspiration/70-of-the-best-blogs-for-creative-inspiration/