Skip to main content

Бүтээлч Монгол

Бүтээлч байхын учир

Яаж бүтээлч байх вэ гэдэг замыг хайж буй би бээр одооноос эхлэн өдөр бүрийг бүтээлч байдлаар өнгөрөөх хүсэлтэй байна. Энэхүү хүсэлдээ хөтлөгдөн энэ блогыг нээж байгаа бөгөөд хүн унших нь чухал биш ч өөрийнхөө бодлыг цэгцлэх үүднээс энэхүү ажлыг эхлүүлж байгаа билээ.

Энэ алхам замыг нээх үйл явцыг нэгтгэн бичиж дараа нь хэрэг болох нэгэнд нь туслаж байвал ажлын амжилт болном.


Бүтээлч блогууд

https://www.creativeboom.com/inspiration/70-of-the-best-blogs-for-creative-inspiration/

Comments

  1. амжилт хүсье
    санал бодлоо хуваалцаж байя
    Би уламжлал, шинэчлэлийг хослуулан амьдардаг ХоостАйл (HostAil) амьдралын хэв маягийн талаар бодож байгаа

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Шүлэг Цас Цас 3 төлөвтэй Ус Мөс Цас Хүн 3 төлөвтэй Төрөх Амьдрах Үхэх Цас цав цагаан Цавь цайлган сэтгэл Намрын өглөө Намрын өглөө навчис шаржигнан шаржигнан унана Намрын өглөө салхи сэвэлзэн сэвэлзэн үлээнэ Намрын өглөө нар шаргалтан шаргалтан гийнэ Намрын өглөө шувууд жиргэн жиргэн ниснэ Намрын өглөө сэтгэл сэргэн сэргэн догдолно. 2018/09/24 Байнгын эргэлтэнд байж эргэж байдаг зүйлс: Бие, сэтгэл, оюун Хий, тоос, чийг Зал, зад, шид Мэдлэг, эрдэм, ухаан Найз, нөхөр, анд Хүмүүн чи нар, Сүнслэг чи нар, Тэнгэрлэг чи нар Улс, уул, ус Өнгө, аялгуу, махбодь 2019/01/21

Бий биелгээ

Бий биелгээ хийж сурлаа. Бүх үе мөч хөдөлдөг гайхамшигтай бүжиг юм. Монгол хүмүүсийн генд шингэсэн байдаг байх, сураад биелж чадахаар юм. Огторгуйн биелгээ сургалтанд явсан өдөр нь Ажлаас гарсан өдөр байсан юм Өөрийгөө ол гэж Өвөг дээдсийн минь илгээсэн дуудлага байсан юм. Бие биелгээгээр Биеэ хөдөлгөж Буглаагаа гарган Бүжин наадахад Сэтгэл нь сэргэж Оюун нь уужирч байсан юм. Мэдлэг нь ихдээд Хэрэглэхгүй болохоор ээдэж байснаа мэдэрсэн Өчүүхэн гэж өөлөлгүй Анзааргатай байснаар ухаан нэмж Эрдэмд суралцахыг ойлгосон юм. Найрсаг байж найзтай боллуу Нөхөж тусалж нөхөр боллуу Хэмээ нэгтгэж анд боллуу хэмээн Эргэцүүлж бодох боломжийг өгсөн юм. Хамтын үйлсээ нэгтгэн Хамаг улсаа төвхнүүлэн Хан хурмастын ивээлээр Хөрст дэлхийгээ хамгаалах их үйлсэд уриалсан Хүүхэд биднээ ухааруулсан Хүндэт буурлуудынхаа сургаалыг тунгаан Хөг омогшил юугаа гарган Хөгжилдөн хамтдаа биелдэг билээ бид. Хүрэх газар хол Хийх ажил их байгаа боловч Хамтын хүчээ нэгтгэн Хичээн зүтгэх...