Skip to main content

Posts

Showing posts from 2019
Зундуйн Дорж – Өглөөний санамж Өглөө болгон эртлэн босч Өндөр тэнгэрийг бүрэн харж бай Огторгуй хурмаст уужмын хутгаа Оюун ухаанд чинь хайрлах болно Орой болгон нэгийг санаж Одот ертөнцийг хүндэтгэн харж бай Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ Үүрд таныг хайрлах болно Алтан нарыг мандах тоолонд Алаг зүрхнээсээ догдлон харж бай Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар Эрдэнэт бөмбөлөг гийх болно Ухаант хүн та хаана ч явсан Уулын оргилыг хүндэтгэн харж бай Баян буурал хангайн хишгээр Бат түвшин явах болно Учирсан бүхнийхээ нүүр царайг Уяхан даруухан инээмсэглэн харж бай Өнөр өтген урт удаан наслахын Өлзий буян бүрдэх болно

Бороонд бид шүхэр барьдаг

Бороонд бид шүхэр барьдаг  Бизнесийн амжилт ба Зөн совин Коносүкэ Мацушита, Панасоник Корпорацийн үүсгэн байгуулагч Номын товч 1-р бүлэг. Хүний нөөцийг хөгжүүлэх 1. Хөндлөнгийн байр сууринаас өөрийгөө харах 2. Ажилтнууддаа итгэ 3. Үнэлж баршгүй боломж - Зэмлүүлэх нь их боломж болох нь 4. Ажилтан бүр үнэт хөрөнгө 5. Талхны төлөө бас үнэ цэнийн төлөө 6. Ажил дээрхь туршлага 2-р бүлэг. Олны мэдлэгийг нэгтгэсэн менежмент  1. Сүүл нь толгойгоо дагадаг 2. Доороос дээш чиглэсэн харилцаа 3. Хүнд суртал харилцааг боож хаадаг 4. Хариуцлагыг даатгах боловч орхихгүй 5. Сайн харилцааны шагнал 6. Шударга байх 7. Ажилтандаа хүсэл мөрөөдөл бэлэглэхгүй бол та бизнес эрхлэх эрхгүй 8. Менежментэд хамтын оролцоо чухал болох нь Цуглуулах сэтгэл байвал олны мэдлэг цугларна 3-р бүлэг. Бүтээлч менежмент  1. Сэтгэл ханах нь хөгжил дэвшилд саад болдог 2. Бүтээлч бизнесмен Шинэ бүтээгдэхүүн бодож олох боломжийг хүн бүрд өгөх 3. Гологдлыг арилгах урамшуулал 4. Сов
We Can Do лекц семинарт оролцсон тэмдэглэл 2019 оны 3 сарын 16-ны 11-с 14-ны хооронд болсон. Үйл ажиллагааны зарлалыг хуулан татаж авчрав. We Can Do. гийн хамт олон энэ удаа та бүхэндээ зориулан өөрийгөө хөгжүүлж, өөртөө өөрчлөлт хийн, амжилтаа ахиулахад тань туслахын тулд нэгэн өвөрмөц өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Та манай өдөрлөгт хүрэлцэн ирснээр АНУ, Канад, Япон, Солонгос болон Европын боловсролоор тэргүүлэгч улсуудын шилдэг их сургуулиудаас хэрхэн жилд дунджаар 40-100 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний тэтгэлэгүүдийг монгол залуус авч суралцаж болох талаар туршлагатай, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хамт олны зөвөлгөөг авах боломжтой. ***** Сэдэв: PART 1: Зайлшгүй эзэмших чадварууд 1. Mindful Person /Soft Skills/ |Эмх цэгцэд суралцах| Keywords: Зуршил, Хандлага, Зохион байгуулалт, Багаар ажиллах, Бүтээлч байдал, Шүүмжлэлт сэтгэлгээ,... 2. Passion Finding /Hard Skills/ |Зөвхөн таны өвөрмөц чадвар| Keywords: Дур тэмүүлэл, Бодит чадвар, Хичээл зүтгэлийн үр д

Бий биелгээ

Бий биелгээ хийж сурлаа. Бүх үе мөч хөдөлдөг гайхамшигтай бүжиг юм. Монгол хүмүүсийн генд шингэсэн байдаг байх, сураад биелж чадахаар юм. Огторгуйн биелгээ сургалтанд явсан өдөр нь Ажлаас гарсан өдөр байсан юм Өөрийгөө ол гэж Өвөг дээдсийн минь илгээсэн дуудлага байсан юм. Бие биелгээгээр Биеэ хөдөлгөж Буглаагаа гарган Бүжин наадахад Сэтгэл нь сэргэж Оюун нь уужирч байсан юм. Мэдлэг нь ихдээд Хэрэглэхгүй болохоор ээдэж байснаа мэдэрсэн Өчүүхэн гэж өөлөлгүй Анзааргатай байснаар ухаан нэмж Эрдэмд суралцахыг ойлгосон юм. Найрсаг байж найзтай боллуу Нөхөж тусалж нөхөр боллуу Хэмээ нэгтгэж анд боллуу хэмээн Эргэцүүлж бодох боломжийг өгсөн юм. Хамтын үйлсээ нэгтгэн Хамаг улсаа төвхнүүлэн Хан хурмастын ивээлээр Хөрст дэлхийгээ хамгаалах их үйлсэд уриалсан Хүүхэд биднээ ухааруулсан Хүндэт буурлуудынхаа сургаалыг тунгаан Хөг омогшил юугаа гарган Хөгжилдөн хамтдаа биелдэг билээ бид. Хүрэх газар хол Хийх ажил их байгаа боловч Хамтын хүчээ нэгтгэн Хичээн зүтгэх